Wednesday, May 30, 2012

Түүнд


... нэг л нэг тийм мэдрэмж чамтай уулзах тоолонд л мэдэрдэг... миний мэдэх хамгийн дулаахан мэдрэмж чамтай байхад надад мэдрэгдээд байдаг юм шиг ээ... анх удаа л зүрхнээсээ болж уйлж үзсэн шд... чамаас болоод ... сэтгэл дотор байсан чиний гэх бүх л муу зүйлийг хэлмээр санагдсан ч би тэгээгүй... зүгээр л би чиний өмнө хэн ч биш болчихдог... мэдэхгүй яагаад тэгдэг ээ.. зүгээр л би чиний хажууд байгаал баймаар байдаг... бусдад хэлээгүй үгээ гаргаагүй зангаа зөвхөн чамд л би гаргадаг... би хэнийг ч хүлээх дургүй чамайг л хүлээдэг... би хэний ч хойноос тэгтлээ их уйлж байгаагүй ... гэтэл тэр өдөр чамайг алдчихвий гэхээс л сэтгэл дотор байсан бүх л нулимсаара батлаад би чиний өмнө хэнч биш болоод уйлсан... миний гэх бардам зан чиний л өмнө зүгээр л байхгүй болчихдог... чи намайг ийм болгодог гэдэгээ мэдэх үү???... чи миний өмнө сөхөрсөн гээд байгаа билүү ...үгүй дээ чи сөхөрсийм биш ш дэээ... аль эрт би чиний өмнө өөрийгөө бүхлээр нь сөхрөөчихсөн ш дэээ...

Thursday, May 17, 2012

хаха


...за тэхээр надаар сонин ихтэй амьдралын хэв маяг вол нэг хэсэгтээ л бас өөрчлөгдсийд ккк... сонин содон юм вайна вайна этр ингээд бичүүл шал утгагүй хэхэ... заза нэрээн саяхан нэг энерги ямарийм ч гэнүү нэг юманд үзүүлээд өөрөө өөрийгөө хаха... болсон болсон нөгөө сонин содон юмс нь... нэг газар очоол баахан хүлээгээд ... тэгээд тэр ми хүлээжисан газрын хаалга нь дээрээ жижкээн толтой байсхийжал өөрийгө тэр толинд нь хараал хүлээгэл ... байсхижаал уруул өнгөлөгчөө гаргаал түрхээл хүлээгээл... тэгсэн удалгүй тэр өрөөн дотроос нэг хүн гарч ирээл нааг ор ор гэжийнаа... би ч орлоо... нэг хүүхэн нилээн ахимаг насны компютерийн ард сууцан... тэгээд болоогүй нүдний шил зүүдэг хэхэ... нааг айр харжийнаа дээрээс доош нь... би ороол суулаа.. тэгээл надаас эхлээл нас төрсөн он гээл баахан юм асуугаал... тэгээл нээх сонин хүйтэн зэсэн төмөр гарт атгуулал ... ми 2гаран дээр цэг мэг тавьж мавиал... шааал балай эхэндээ ч би угаасаа тоогоогүй тэнэг санагдаад ... тэгээд нөгөө атгуулж матгуулсан юм нь дусаад ми биеийн энерги компютерт орчвоо... эхлээл нөгөө хүүхэн чинь нааг ёстой хэлж алджийнаа...хаха.. тэгээд хамгий сонирхолтой нь надаас чи эрэгтэй хүн сонирхдоггүй юмуу гэж асуудийн...би тэгсэн сандрааад хаха ёоо ми дотор байсан галт уул дэлбэрээд нүүрэн дээр асгаржаам шиг санагдсийшд... хүзүүнээс эхлээл улайжаа нь мэгдээд хаха... тэгээл би нөгөө хүүхэнд чинь ёстой бурж алдсийшд хаха... манайз хөвгүүн гадаад байдын би хүлээжаан этр гээл ... хаха тэгээл нэг юм дуусаад нөгөө газраасаа гараад нөгөө хүүхний тависан асуултыг бодоод гадаа ганцаараа дэмийртлээ инэээгээд хаха .... гое гое

Monday, May 7, 2012

шөнө дундад

... цонхоор хархаар сар дүмбийгээл шаал хэнэггүй ээ... өөрийг нь хараад байгааг мэдсийм шиг эхэмсэг зан гаргаад ч байгаам шиг... цаг харлаа 02:00... юмаа хиймээр л байна... даанч дотроос ямарч хүсэл нэг тийм хийе гэсэн мэдрэмж гарахгүен... худлаа нэт ухахаас өөр юм ч хийсэнгүй ээ... ойрын хэдэн өдөр нэг тийм л байна хэлхэд хэцүү... одоо бодоод байхнэй тэр атусанд явжийсан хүний зөв шд... хайрлахгүен бол ядаж л битий дасах боломж өг л дөө ... өнгөрдөг хагасайнд байхаа бидэн 2 өмнөх орой нь маргалдаад тэгээд мар нь айр болзоонд явлаашд... эмэгтэй хүн туних чинь эрх ишигнээс өхөөрдмөөр харагддийн байна лэ ш дээ... би тэхэд л мэдэрсийшд... хорвоо дэлхий долоо гайхамшигТАЙ гэдэг бол миний ертөнц нэг гайхамшигтай болох гээд байнашд этр... яаажийнэ түүнийг хараад л инээжийнэ... болдог бол дандаа л хамт байхсан ... даанч... хүслээр болох бишдээ... элдэв бусын сонин хачин бодолууд толгойд эргэлдээд... зөөз юмаа хийе дөөө... нар мандахыг харахын байнадаа...

Би мэдэрдэг

Бүсгүй хүн болж төрснөө Бусдын нүднээс би мэдэрдэг Бужигнаж үймсэн олны нүдэн дунд гишгэхдээ Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог Эрээ цээргүй үгс биеийг тэмчихэд Элдвийн завхай үгс чихийг булхад Эрхт дархтан хүртэл Адгуусын араншингаа гаргахад Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг Хотын гудамжаар алхах үедээ Хор шингэсэн нүдэнд оногдох үедээ толинд харахдаа олж үзээгүй бүсгүй хүн Тодрон гарч биеэс минь цацархыг мэдэрдэг Атаач ааштай эмэгтэй ширэв татан онгироод Араас минь хутга шиг харц шидхэд мэдэрдэг Ариун сэтгэлт хөвгүүны нүд нь дальдраад Алиман хацар нь яагаархад мэдэрдэг Ичгүүргүй эрс нүүдээ ирмэж Эхнэрээ хуурхад бэлэн байхад нь мэдэрдэг Илт тэнэг хүмүүс элдэвлэж Эмэгтэй биеийг бузар гэхэд мэдэрдэг Энэ биеэс минь эмэгтэй хүн илэрхийг мэдэрдэг Эрмүүн гэрэлт залуу нас цацархыг мэдэрдэг

Friday, May 4, 2012

хамгийн энгийнээс төгс төгөлдөрлүү

миний мэдэх хамгийн энгийн байх надад таалагддаг ... тэгээд байхад чинь л атаархах хүмүүс байгаад байхийн... ямарч шалтгаангүй бөөн хэл ам... тэгээд тэр атаархлынх нь хариуг төгс төгөлдөр болж өгхөөс... зүрхэнд байдаг нэг тийм хэсэг байдаг ш дээ... хэний ч мэдэдгүй... заримдаа би өөрөө ч хаалгыг нь татхаас айдаг тийм хэсэг байдаг ш дээ... хэн нэгэн миний тэр хэсэгт нэврээд намайг зовоогоод ч юмуу гомдоогоод байхад би яаж зүгээр суухав дээ... чулуу шиг л болчихоё... ямарч мэдрэмжгүй... тийм л байх надад зохино ... тэгжийж л зорилгодоо хүрнэ... одоо чиний мэдэх би биш... толинд тусах би дүрс биш чулуу... сэтгэл хөдлөлгүй.. зүрх ахиж уйлахгүй... ингээд төгс

Шивнээ

....хүний энэ ертөнц дээр худал хуурмаг нь үнэнээсээ дэндүү олон гэхээр бүсгүйн судан 2 алаг нүдэнд нь нулимс бүрхэж ирээд хацрыг нь норгож байгааг дөнгөж сая л анзаарах шиг.... уйлаагүй хэр удсийн бэ гэмээр ч юм шиг .... дотроос гарах энэ мэдрэмж нулимс байгаагүй түүний хүсэл байсан ш дэээ... тэр нэг тийм газар дурлаад шанлаад зүрхнээсээ уйлмаар байнаа гэж хүссэн ш дэээ... тэр залбирал байсийн байлгүй дээ... тэнд бурхан хажууханд сонсоод зогсож байснийг мэдсэнгүй...хэрэгтэйгээс хэрэггүй нь биелэх нь хэтэрхий их юм гэсэн бодолууд ар араасаа цувраад л... дотор яг л хар салхи хотыг хуугаар нь хамаад түүвээгээд хаях шиг л... харин салхинд эвдэрсэн байшингын үлдэгдэл тэнд амьдрах ганц иргэн ... уулын цаанаас нар мандаж буй мэдрэмжийг мэдрээд бүхнийг эргэн санах шиг... тэр газар шивнэсэн нандин хүслийг... тийм ээ энэ хүсэл залбирал болчихсон... харин дараа нь биеллээ олжээ... миний хотод дөнгөж сая л үүлний цаанаас нар инээх аятай мандхад би бүхнийг бодоод инээд хүрэх шиг... саараал үүлс дахин энгийнээр цагаан болход ... улаан навчис ахин энгийнээр хөх өнгөнд орход... нартай бороо ороод би түүнд нь норох шиг л... дараа нь салхи зөөлөн илбээд л ... миний гэх хамгийн сайхан мэдрэмжүүд дотроос мэдрэгдэх шиг...энэ бүхний дараа би зүрхтэй гэдэгээ мэдрэх л сайхан юм... чихэнд сонсогдох энэ хэмнэл хичнээн үзэсгэлэнтэй гээч ... болдог бол би юу мэдэрдэгээ чамд мэдрүүлэхсэн...

Wednesday, May 2, 2012

бор малгайтай охин

өнөөдөр өглөө л дөө... гадаа нэг л нэг тийм гоё байсаан... миний мэдэх хамгийн намуухан өдөр өнөөдөр өглөө байлаа... өглөө босоол цонхоор хараал ... тогломын талбай дээр байгаа аавууд ээжүүд хэхэ бүгд л хайр татаад ...зүрх инээмсэглээд л... яг тэр талбай дээр нэг бяцхан охин бор малгайтай... бусдааса хамгийн өхөөрдмөөр нь... дөнгөж л хөлд оржаагаа... нэг хоёр гээл алхаал ... алхаж чадахгүй уначихаад нээх хөөрхөн инээгээл босож ирээл... өхөөрдмөөр ... ээжийгэ хараал бүр хөөрөөл ... ээжрүүгээ ганц хоёр гишгээл алхаж байгааг нь эээ... би бүүр ойртож хармаар санагдаад... нүүрээ ч угаалгүй шилээ зүүгээд гарлөө... талбай дээр очиж суугаад баахан ажиглаад... цаг эрт байсөөн 8 л болжийсан... тэр нэг бяцханааг хараал эгдүү хүрээд... бодоол суужилаа... энэ хорвоо дээр нэг л зүйл хүнийг зүрх сэтгэлээсээ хайралдаг гэдэг үг санаанд бугаад... тэр бол ирээдүйд надаас мэндлэх миний бяцханаа гэхээр ... дотроос яагаад ч юм... нэг л нэг тийм мэдрэмж төрөөд л ... би тэр хүний нүүрэнд нь тодрох инээмсэглэл... зүрхных нь хайрын үндэс .... бүхий л эхлэл нь гэж бодхоор л ... хайр заримдаа яагаад ийм гэдэгийг мэдэхээ болих шиг... бор малгайтай бяцхан охин надад энэ өглөөны инээмсэглэлийг бэлэглэсэн... энэ хорвоо дээр надаас мэндлэх миний бяцханы нүдийг харах тэр л агшинд би яг ямар байх бол.... надад тэр бүсгүйн инээмсэглэл бүр нь хэмжүүргүй мэт санагджийсан... өдөр бүр л тэр нялх амьтныг хараад инээхгүй байхын аргагүй... тэгээд бүр хайраар гээч... хүний амьдралын хамгийн том бэлэг... бэлгийг голдог нэгэн бас байдаг гэж бодхоор... хайрыг авах биш бүтээдэг гэдэгийг л мэдрэх шиг....