Tuesday, May 7, 2013

Зүрхны шивнээг ээжид....


...та намайг мэдхүү ээж ...энэ үгийг би таниас хичнээн олон асуусныг та мэднэ дээ...гэхдээ таны хариулт болгон буруу байсан...юу гэхээр охин нь таны мэдэх хүн аль эрт байхаа болсон шдээ... таны амьдралаар би алхахгүй... тэхдээ муугаар бишээ ээжээ би муу зүйл хийгээгүй... надад өөрийн гэсэн жижигхэн ертөнц байдаг... анх тэнд ганцаараа уйтгарлаад л...гэхдээ одоо тийм биш ээжээ би аль эрт 2 болчихсон... айлын жаахан охиныг өөрийн гэргийгэ болгоод авчихсан...амьдралаа холбоно гээд бид 2 шийдчихсэн... зүрхээ нэгтгээд бүхнийг хийнэ гээд зөндөө зорилго урдаа тавьцан ээжээ...намайг битгий хүнтэй суу гэж хэлээ... охин аль эрт амьдрал зохиогоод айл гэр гэдэг тоглоомоор тоглоод эхэлцэн шдээ... таныг хүнтэ суу гэх тоолоонд чинь миний дотор яг л хавцлын орой дээр байгаам шиг болдог... унах гээд ганхаад л байгаа мэт... ээжээ миний хайиртай хүнийг та ч гэсэн хайрлах ёстой...таны мэдэх хайраас жаахан өөр л дөө гэхдээ сэтгэлд догдолдог бүхэн уйлуулдаг бүхэн миний хамгийн хайртай бүсгүй...таны мэдэх миний хамгийн сайн найзтай холбоотой... гээд л ээжид хэлчмээ санагдаад... аман дээр гарч ирээд л... буцааж залгиад л... бурхан минь энэ амьдрал яагаад ийм юм бэ...