Friday, December 7, 2012

Бодол

Хааяа эндээс тасраад өнгөрсөнрүү өнгийхөөр харамсмаар үе ямар их гээч...хүний амьдрал сонин ...тохиолдох ёсгүй зүйлс дандаа л тохиолдоно... хүсээгүй зүйлс л ороод ирдэг... цаг хугацаа өнгөрөх тусам л алдаа нь багасах ёстой байтал тэгдэггүй... улам л олон болоод байгаам шиг... бүх хэрэглэгдэх зүйл бүх хүсэл зорилго гээд л бүгд л цагийн зүү нэмэгдэж өсөж өнгөрөх тусам олон болоод... би дунд нь төрөөд төрөөд... тэгээд л нэг л мэдхэд өчнөөн намар өнгөрчихсөн...заримдаа сэтгэлдээ нуусан гунигыг нулимаад гаргаад хаячмаар... бүх эргэлзээ алдаагаа цаас шиг базаад л хогын савруу шидээд зөвхөн шат өөд алхмаар тэр нэгний гараас нь хөтлөөд эсвэл хөтлүүлээд...зарим хүнүүс харсан шигээ инээдэггүй бодсноо үргэлж л нуудаг худалчууд...