Monday, May 30, 2011

Миний хот миний ертөнц

миний энэ хэсэгхэн газарт .... цэцэг үл ургана....үүл байхгүй ...бороо орохгүй......амьд зүйл надаас өөр юу ч байхгүй....тэнгэрт хэзээ ч шувуу нисэж байгааг олж харахгүй... байхгүйг энд байлгаж болно. хүссэн бүхнийг эндээс олно.зөвхөн би өөрөө.... энд л эрх чөлөөтэйгээр ....
миний ертөнц хаалгагүй байшин л гэсэн үг... дотор нь орвол гарах газаргүй .... хаалга олсон ч цоожгүй... цоожтой байлаа ч түлхүүргүй.
миний ертөнцын тэнгэр нь цэнхэр биш саарал...ганцаардлын уйтгар гуниг тэнгэрийг минь ийм өнгөтэй болгочихсон.хааяа хааяа уй гашуу,уйтгар гуниг хар шороогоор шуурдаг ... энэ бол миний ертөнцийн байгалын гамшиг
энэ ертөнцөд хоерхон л хууль үйлчлэнэ 1.хий эсвэл хэзээ ч үгүй
                                                                    2. бичигдээгүй хууль
Энэ ертөнц ганцхан хоттой тэр хотын иргэн хэн нэгэн ганцардал нэртэй нэгэн.ганцхан байшинд тэр ганцаара байдаг. цонхгүй байшинд нэг ор нэг сандал.... бүх зүйл нэгээр хязгаарлагдана. гэвч тэр байшингын хана болгон нь нүдтэй , нүд болгонд 1ам 2чихтэй. ганцаардал нэртэй тэр иргэн хана болгоныг харах боловч хэзээ ч үнэнийг тэд ганцаардлын харцнаас олж харахгүй. чих болгон сонсох боловч хэзээ ч үнэнийг амнаасаа гаргахгүй.

No comments:

Post a Comment