Tuesday, May 31, 2011

Бодох дуртай

Солгой өнгөөр хэн нэгэн
Сонин,сонсоогүй дуу аялахад би дуртай
Тасарчихсан баянаас тааруулчихсан архичин дээр гэж бодох дуртай
Мөнгө зүгээр л хүн чанар шалгадаг тестийн асуулт гэж бодох дуртай
Мөхөл,үхэл гэдэг өөрийгөө сэгсрэхийг хэлнэ гэж бодох дуртай
Өнгө гэдэг хараатай  эсэхийг шалгахад зориулагдсан гэж бодох дуртай
Өнгөрсөн,одоо,ирээдүй гэдэг өвөө,аав,би гэж бодох дуртай
Нар сар 2 учирж чаддаггүй хосууд  гэж бодох дуртай
Сар шалиг завхай,од харин амраг нь гэж бодох дуртай
Найз гэдэг хос бээлий,хос эрхтэн,ихрүүд шиг
Салгачихвал утгаа алддаг юм бүхэн шиг гэж бодох дуртай
Дурсамж гэдэг дугтуйг нь бөх гэгч наасан очих хаяггүй захидал
Дурлал гэдэг дугаар андууран залгачихаад дугардаггүй хэн нэгэн
Дуу,хөгжим гэдэг хар тамхи донтвол гарч чадахгүй гэж бодох дуртай
Бурхан чөтгөр 2 нэг эхээс мэндэлсэн хөвгүүд гэж бодох дуртай
Бүх сэтгэл минь тайвшрал бас галзуурал болоход
Буддаг төгс гэгээрсэн гэдэг худлаа гэж бодох дуртай
Хүн төрөлхтөний төлөө өөрийгөө цовдолсон
Христ дахин мэндэлсэн нь хуурамч гэж бодох дуртай
Жаргал гэдэг зовлонг хэмлээд ирэхээр цухуйж эхлэдэг амттан гэж бодох дуртай
Сайн муу гэдэг хоч гэж бодох дуртай
Сайхан муухай гэдэг толгой муутай хүнд тайлбарлах гэж гаргасан тэмдэг нэр гэж бодох дуртай
Тэртээ дээр тэнгэрт үүлс луу,тагтаа,заан болон харагдахад
Диваажинд лав хүн очдоггүй гэж бодох дуртай
Дэлхий өөрийг нь зовоогчдыг даадаг гээд бодохоор
Дороос нь там тулдаг л байж таараа гэж бодох дуртай
Жич: би энэ шүлгийн эзныг таникү л дээ... зүгээр талагдсан болхоор о тавилаа... би өөрөө ч зохиогоогүен.тэхдэ энэ шүлэг зүгээр л намайг хэлчэж ээ

No comments:

Post a Comment