Thursday, November 10, 2011

2011.11.10

Жавар хайрсан орчлонд ээжийг минь Илчээрээ дулаацуулаарай нар минь нөмөрт би хорогдож Жаргал даахын залбирлыг энгэрт тань шивнэе гэсэн юм Зовлонгын өмнө сөхрөөд хормойноос тань зуурах азтай Зоргоороо урсах цаг хугацааг буруутгах эрхийг өгөөч... Хайр гэдэг үгийн бүрэн тайлал Таны минь төрх Хагацах цагийг төсөөлөх завгүй миний өчүүхэн сэтгэл Зогсолтгүй эргэх амьдралыг би зөвхөн Таньдаа л зориулахыг хүснэ Зовхи норгом амьдрал минь намайг дахин ганц л удаа ухааруулаач... Намайг хайрласан хайр шиг тань Нартад тэжээсэн сүү шиг тань Надад гомдоогүй сэтгэл шиг тань Насаараа Би Таньдаа Хайртай ....Ээждээ ТѲРСѲН ѲДРИЙН МЭНД ХҮРГЬЕ... 2011.11.10...

No comments:

Post a Comment