Wednesday, November 16, 2011

Би өөрийгөө ялж чадна

2011.09.12 Хүний хамгийн том өрсөлдөгч өөрөө байдаг гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг. Миний бодол санаа, муу зуршил, зан харьцаа, биеэ авч яваа байдал, залхуу хойрго зан, амалсандаа хүрдэггүй байдал бүгд миний өрсөлдөгч. Би өнөөдрийг хүртэл амьдрахдаа өөрийн бодол санаа, муу зуршил, зан харьцаа, биеэ авч явах, залхуу хойрго зан, амалсандаа хүрдэггүй байдалдаа үргэлж ялагдсаар ирсэн. Өөрийн минь хамгийн хүчтэй өрсөлдөгч үргэлж дэргэд минь байна гэдгийг мэдтэлээ би өөртөө ямар нэг байдлаар ялагдсаар ирсэн. Тэгвэл яг одооноос эхлээд би өөртэйгөө тэмцэж өөрийгөө ялахаар шийдлээ. Энэ тэмцлээ би цаг минут тутам, хором мөч бүрт хийх болно. Хэрвээ би өөрийгөө ялах юм бол хүн төрлөхтний дунд мартагдашгүй сайн зүйлсийг хийх хүч чадалтай болно гэдэгтээ итгэлтэй байна. Өөртэйгөө хийх тэмцлийг би яг одооноос эхлэхээр шийдлээ. Та ч бас надтай хамт өөрийгөө ялах тэмцэлд нэгдээрэй.... unuudur net uhaj ym unshaj suugad iim ym olloo... ter on sar ih l sonin sanagdad yag mi tursun udur derees n nadaa tulgaraad bgaa asuultiin hariultiig onood bichchihjee ... sonin l ...vneheer ene l dutaaj baij

No comments:

Post a Comment