Saturday, July 14, 2012

Бодол

эрт урьд цагт бурхан анх эмэгтэй эрэгтэй хүнийг нэг цул болгож бүтээсэн гэдэг. тэр цул хэнд ч дийлдэшгүй маш ухаатай маш хүчирхэг байсан болхоор нь бурхан эрэгтэй эмэгтэй болгоод 2 хуваасан гэдэг. тэгээд л бодхоор сонин миний биений аль нэг хэсгийг нөхөх надтай бодол санаа сэтгэл зүрхээрээ нэгдэж чадах тийм хүнийг энэ гаригаас олно гэдэг чинь амаргүй л даааваааадаа гэж.... заримдааа зүгээр дээшээ хараад тэнгэр ширтэх хичнээн сайхан гээч... тэнд нэг л тайван амгалан... үнэхээр хэцүү эсвэл нэг тийм үед тэнгэр хархаар дотор уужраад л... тэхдээ бас тэнгэр хараад тайвширкү үе ч зөндөө... яг л чөтгөртэй лифтэнд гацчихсан юм шиг л... амьдралын энэ болгоныг хүнүүс шалгуур гэж нэрэлхийн байна лэээ... түүнийгээ тэвчээр зааж давсныг хожигч гэж нэрлэнэ... хожсонч бай хожигдсонч бай хамгийн гол нь эцсийн зогсоол хэн хүнгүй л адилхан...бүгд л шороон доор оришд.... ингээд бодхоор энэ л ганцхан олдох амьдралд бусдын хийгээгүйг хийж бусдын өмнө алхаж би содон байх ёстой ч юм шиг... тэгээд хийе гэхээр хамаг зүлээ ардаа үлдээгээд зөвхөн хувиа хичээсэн нэгэн болоод өөрийн мөрөөдөл зорилгоо биелүүлэх гээд ч байгаам шиг... шөнөөр би уйлдиймаа... яагаад гээч тэнд би өөртэйгээ байдийн...бусад хэн нэгэнд гомдсондоо ч биш би зүгээр л уйлдий хэнд ч мэдэгдэлгүйгээр...заримдаа уйлжаахдаа бурхан яагаад эмэгтэй хүнд нулимс бэлэглэсийн бол гэж их асуудий...асуултын хариулт тодорхой... хэрвээ нулимс байгаагүй бол би аль эрт уур бухимдал гомдол стрэсс гээл бүхэл зүйлдээ шатах байсан биз... хэрвээ би зүүдэндээ тэр залхуу бүдүүлэг бурхан гэдэг нэрнээс цаашгүй тэр хүнтэ тааруул ... надад миний ирээдүйд 5 сайхан сарнайн үр бэлэглээрэй гэж хүсэх байна... тэр сарнайн үрнүүдийг би өөрийнхө хайраар усалмаарийна... миний амьдралд гарч ирэх миний бяцхан сарнайнууд

No comments:

Post a Comment