Friday, May 4, 2012

Шивнээ

....хүний энэ ертөнц дээр худал хуурмаг нь үнэнээсээ дэндүү олон гэхээр бүсгүйн судан 2 алаг нүдэнд нь нулимс бүрхэж ирээд хацрыг нь норгож байгааг дөнгөж сая л анзаарах шиг.... уйлаагүй хэр удсийн бэ гэмээр ч юм шиг .... дотроос гарах энэ мэдрэмж нулимс байгаагүй түүний хүсэл байсан ш дэээ... тэр нэг тийм газар дурлаад шанлаад зүрхнээсээ уйлмаар байнаа гэж хүссэн ш дэээ... тэр залбирал байсийн байлгүй дээ... тэнд бурхан хажууханд сонсоод зогсож байснийг мэдсэнгүй...хэрэгтэйгээс хэрэггүй нь биелэх нь хэтэрхий их юм гэсэн бодолууд ар араасаа цувраад л... дотор яг л хар салхи хотыг хуугаар нь хамаад түүвээгээд хаях шиг л... харин салхинд эвдэрсэн байшингын үлдэгдэл тэнд амьдрах ганц иргэн ... уулын цаанаас нар мандаж буй мэдрэмжийг мэдрээд бүхнийг эргэн санах шиг... тэр газар шивнэсэн нандин хүслийг... тийм ээ энэ хүсэл залбирал болчихсон... харин дараа нь биеллээ олжээ... миний хотод дөнгөж сая л үүлний цаанаас нар инээх аятай мандхад би бүхнийг бодоод инээд хүрэх шиг... саараал үүлс дахин энгийнээр цагаан болход ... улаан навчис ахин энгийнээр хөх өнгөнд орход... нартай бороо ороод би түүнд нь норох шиг л... дараа нь салхи зөөлөн илбээд л ... миний гэх хамгийн сайхан мэдрэмжүүд дотроос мэдрэгдэх шиг...энэ бүхний дараа би зүрхтэй гэдэгээ мэдрэх л сайхан юм... чихэнд сонсогдох энэ хэмнэл хичнээн үзэсгэлэнтэй гээч ... болдог бол би юу мэдэрдэгээ чамд мэдрүүлэхсэн...

No comments:

Post a Comment