Monday, May 7, 2012

Би мэдэрдэг

Бүсгүй хүн болж төрснөө Бусдын нүднээс би мэдэрдэг Бужигнаж үймсэн олны нүдэн дунд гишгэхдээ Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог Эрээ цээргүй үгс биеийг тэмчихэд Элдвийн завхай үгс чихийг булхад Эрхт дархтан хүртэл Адгуусын араншингаа гаргахад Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг Хотын гудамжаар алхах үедээ Хор шингэсэн нүдэнд оногдох үедээ толинд харахдаа олж үзээгүй бүсгүй хүн Тодрон гарч биеэс минь цацархыг мэдэрдэг Атаач ааштай эмэгтэй ширэв татан онгироод Араас минь хутга шиг харц шидхэд мэдэрдэг Ариун сэтгэлт хөвгүүны нүд нь дальдраад Алиман хацар нь яагаархад мэдэрдэг Ичгүүргүй эрс нүүдээ ирмэж Эхнэрээ хуурхад бэлэн байхад нь мэдэрдэг Илт тэнэг хүмүүс элдэвлэж Эмэгтэй биеийг бузар гэхэд мэдэрдэг Энэ биеэс минь эмэгтэй хүн илэрхийг мэдэрдэг Эрмүүн гэрэлт залуу нас цацархыг мэдэрдэг

No comments:

Post a Comment